Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Баасанхүү: Нүүрсний хэргээр МАН-ын шударга тав гэж нэрлэгддэг хүмүүс ч шалгагдахаар болж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 13 секунд

АН-аас өнөөдөр 4/11 мэдээллийн цагаараа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын хууль, эрхзүйн асуудал хариуцсан нарийн бичиг О.Баасанхүү дараах асуудлуудыг онцоллоо.

Тэрбээр “Ардчилсан нам өмнө нь 4/11 мэдээллийн цагаараа нүүрсний хулгайн асуудлыг буюу 20 тэрбумын нүүрсний хэрэг илрэх гэж байгаа талаар олон нийтэд мэдээлж байсан. АТГ маш сайн ажиллаж байна. Хүний, өөрийн гэхгүй бүх хүмүүсийг шалгаж байгаа юм байна. 30 гаруй объектод шалгалт хийж, хүмүүсээс байцаалт авчээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, МАН-ын шударга тав гэж нэрлэдэг хүмүүс ч нүүрсний хэргээр шалгагдахаар болж байна. Гэтэл эл хэргийг сарниулах зорилгоор бусдыг шантаажлах, үндэслэлгүй мэдээллээр төөрөгдүүлэх зорилготой хэсэг бүлэг этгээд бас байна.

Ойрын өдрүүдэд манай намын лидер С.Баярцогт руу гүтгэлгийн шинжтэй мэдээлэл явууллаа. Захиалагч нь нөлөө бүхий ХЗДХЯ-ны сайдын ранктай хүн байна уу гэж хардаж байгаа. Яагаад гэвэл хуулиас айхгүй, хүнийг үндэслэлгүй гүтгэсэндээ санаа зовохгүй байгаа. “Задлан” нэвтрүүлгээр зургаан тэрбум төгрөгийг гурван үсэгтэй компаниас авсан, 40 тэрбумыг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдэд тарааж, худалдан авах гэж байна гэж гүтгэлээ.

Ардчилсан намын жирийн гишүүд тэр дундаа ҮБХ-ны гишүүдийг гутаан доромжлохыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Дохиураар, шантаажаар гэмт хэрэгт гүтгэх байдлаар тархи угаадаг үе аль эрт өнгөрсөн. Мэдээллээ, нотлох баримтаа ил тод болгохыг шаардаж байна. Олон нийтэд хандаж хэлэхэд АН эмхэрч цэгцэрч байгаа. Удахгүй үндэсний хэмжээний хурлаа хийгээд даргаа сонгоод явна. Харин энэ сунгаанд өрсөлдөх эрхгүй хүн бий. Тэр бол Х.Баттулга. Бусад бүх хүн өрсөлдөх бүрэн эрхтэй" гэсэн юм.

Г.Занданшатар: Аймаг, сумын амьдрал ямар байдгийг Ж.Батсуурь гишүүнээс сайн асуу, Т.Доржханд гишүүн ээ
Г.Занданшатар: Аймаг, сумын амьдрал ямар байдгийг Ж.Батсуурь гишүүнээс сайн асуу, Т.Доржханд гишүүн ээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компани 40 орчим хувиар багасаж, ашиг орлоготой компаниуд нэгдсэн корпорацын зарчмаар ажиллана
Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компани 40 орчим хувиар багасаж, ашиг орлоготой компаниуд нэгдсэн корпорацын зарчмаар ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.