Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Цэц Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 16 секунд

Нэр бүхий иргэдээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5, 102 дугаар зүйлийн 102.1, 105 дугаар зүйлийн 105.8 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасныг Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, улмаар маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болсон юм.

Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр оролцсон. Тэрбээр, хуралдаанд оролцохоосоо өмнө өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Үндсэн хуулийн Цэц Шүүхийн тухай хуулийн зарим заалт(Сахилгын хороонд гомдол гаргагч нь сахилгын хорооны шийдвэрт гомдол гаргах эрхтэй эсэх) Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэх хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна." хэмээсэн бол Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн дээрх зарим заалтууд нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргалаа.

Тодруулбал, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдаж, мөн оны 3 дугаар сарын 01-ээс хэрэгжиж байгаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5-д “Сахилгын зөрчилд холбогдох шүүгч /цаашид "холбогдох шүүгч" гэх/, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сахилгын хэргийн оролцогч гэнэ”, 105 дугаар зүйлийн 105.8-д “Сахилгын хэрэг шалгах ажиллагаа сахилгын хэргийн оролцогчоос бусад этгээдэд хаалттай байна” гэж заажээ.

Өмнө нь үйлчилж байсан эрх зүйн зохицуулалтын уламжлалаар бол шүүгчийн сахилга, ёс зүйн зөрчлийн талаар өргөдөл, мэдээлэл гаргагч нь сахилгын хэргийн оролцогч болж, хуралдаанд оролцох, тайлбар, хүсэлт гаргах, холбогдох шийдвэрт гомдол гаргах зэрэг оролцогчийн эрхийг эдэлдэг байсан юм.

АТГ-аас “ТТЗ“ компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын оффис болон хамаарал бүхий этгээдийнх нь эзэмшил газруудад нэгжлэг хийж байна
АТГ-аас “ТТЗ“ компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын оффис болон хамаарал бүхий этгээдийнх нь эзэмшил газруудад нэгжлэг хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.