
Хуулийн байгууллагынхан нүүрсний хулгайтай холбоотой томоохон хэргийн араас орсон талаар бид мэдээлж байсан. Уг мэдээллийг энд дарж уншина уу. Тодруулбал, хуулийн байгууллагынхан нүүрсний асуудалд холбогдуулан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон “Таван толгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нарыг шалгаж эхэлсэн гэнэ.
Тэгвэл яг одоо АТГ-аас “Тавантолгой төмөр зам” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын оффис болон хамаарал бүхий газруудад нь нэгжлэг хийж байна.
Дашрамд сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ Хөгжлийн банкны хэргийн дараагаар нүүрсний асуудлыг хөндөж, улсаа хохироосон хүмүүсийн хэргийг гаргаж тавина гэж байсан билээ.