Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Жилд 100-120 иргэн гадаад улсад эмчлүүлэх санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдөл гаргадаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Монгол улсаас гадаад явж эмчлүүлж байгаа хэчнээн иргэн байна. Хэр хэмжээний мөнгөн дүнгээр эмчлүүлж байна вэ гэдэг дээр судалгаа байна уу" гэв.

ЭМЯ-ны зүгээс "2017-2021 оны хооронд 389 иргэн ЭМЯ-нд гадаад улсад эмчилгээнд явсан тухайгаа мэдүүлж, санхүүгийн дэмжлэг хүссэн. Үүнээс 305 иргэн нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн байна. Жилд 100-120 иргэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад багтсан өвчнөөр санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдлийг өгч шийдвэрлүүлдэг" гэх мэдээллийг өглөө.

“СЭМҮТ-д хандаж буй хүүхдүүдийн 60-70 хувийг дэлгэцийн хамааралтай хүүхдүүд эзэлж байна“
“СЭМҮТ-д хандаж буй хүүхдүүдийн 60-70 хувийг дэлгэцийн хамааралтай хүүхдүүд эзэлж байна“
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.