Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Даваасүрэн: “10 их наядын хөтөлбөр“ нэрээр улстөрчид банкнаас зээл авч хүүгийн зөрүүгээ УЛСААР төлүүлж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 13 секунд

УИХ-ын пүрэв гарагийн /2022.11.10/ нэгдсэн чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Байнгын хороон дээр хоёр асуудал миний зүгээс тавьсан. Эхнийх нь УИХ-ын тогтоол дээр өрийн баталгаа гаргах асуудал. Хөгжлийн банкны ирэх онд төлөгдөх өрд ЗГ-ын өрийн баталгаа гаргаж төлөх асуудал яригдаж байгаа. Энэ батлагдах тийшээ болчихлоо. Энэ бол зээл төлөхгүй байх сонирхлыг л бий болгож байна. Тэр тусмаа нийгэм үүнийг юу гэж харах вэ. Улстөрчид н яахав, танил талаараа, нөлөө бүхий компаниараа дамжуулаад зээл авчихдаг юм байна. Тэд нар нь төлдөггүй юм байна. 20 гаруй компани шалгуулахаар өгсөн байсан ч ардаа дандаа уяатай байдаг.

Нөгөө талаараа, Энэ Засгийн газрын баталгаа, өрийн асуудал өнөөдөр асар өнөр дүнтэй мөнгө гаднаас босгоно. Засгийн газрын бондын өгөөж бараг 40 хувь хүрчихсэн байгаа. Тийм л өндөр хүүтэй бонд гаргаж нөгөө зээлийг чин зээл авсан хүмүүс төлөх биш, Монголын төр баталгаа гаргаж төлөх болж байгаа байхгүй юу. Одоо энийг нь УИХ батлах гээд байж байна.

Хоёрдугаарт, Загсийн газраас санаачилсан 10 их наядын хөтөлбөр нэрээр арилжааны банкуудад зээлийн хүүгийн зөрүү олгоод байгаа асуудлыг тодорхой болго гэж хэлсэн. янз бүрийн мэдээлэл ирж байгаа ч нягтлаагүй байгаа учраас хэлэхэд оновчтой биш байна. Бас л улстөрчид нь арилжааны банкуудаас зээл аваад хүүгийн зөрүүд 60 тэрбум төгрөгөөс авах асуудал яригдаж байна лээ.

60 тэрбум төгрөг гэдэг бол хуучин ЖДҮХС-ын нэг жилийн санхүүжилт байсан. Одоо нэг жилийн санхүүжилтыг бид нар Банкнаас зээл авч байгаа компаниудын хүүгийн зөрүүд өгч байна. Тухайн компаниуд жилийн гурван хувийн хүүтэй ач байгаа. Гэтэл улстөрч очоод гурван хуийн хүүтэй зээл аваад зөрүүг нь 60 тэрбумаас төлүүлж байгаа бол энэ байж болохгүй асуудал.

Тиймээс УИХ-аас гарах тогтоолд заавал энийг тодорхой шалгууртай болгох асуудлыг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнд хэлсэн. Ажлын хэсэг гаргаад экспортыг дэмжих, импортыг орлох төсөлд оруулах чиглэлээр асуудлыг судалж шалгах шаардлагатай байсан. Хэрвээ ажлын хэсэг гаргавал би ажиллахад бэлэн байна.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Д.Отгонжаргалыг 5000 ам.доллар, Б.Хуланг 2000 ам. доллараар урамшуулна
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Д.Отгонжаргалыг 5000 ам.доллар, Б.Хуланг 2000 ам. доллараар урамшуулна
 
Хүний эрхийг хангах, авлигатай тэмцэхэд “World justice project”-тай хамтран ажиллана
Хүний эрхийг хангах, авлигатай тэмцэхэд “World justice project”-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.