Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эдийн засаг, хөгжлийн яамыг Засгийн газрын XI байр руу нүүлгэн шилжүүлэхээр боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яамыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байна. Тодруулбал тус яам одоогоор Засгийн газрын II байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа бол цаашид Засгийн газрын XI байрны 1-6 давхарт шилжүүлж, нүүлгэн шилжүүлэх, засвар үйлчилгээ хийх зардлыг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгажээ.

Эргэн сануулахад, Эдийн засаг, хөгжлийн яамыг өмнө нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр руу нүүлгэх асуудал яригдаж, холбогдох хүмүүсийн шүүмжлэлийг дагуулаад байсан юм. Энэ тухай эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэхдээ "Энэ тэнд нь панер хадсан өрөөнд бид үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид яамны байрны асуудлыг ЗГХЭГ-аас нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна." хэмээсэн байдаг.

Төрийн ордны зоогийн газар, “Элит” төв, “Горхи” амралт, “Засгийн газрын хэвлэх үйлдвэр“-ийг татан буулгана
Төрийн ордны зоогийн газар, “Элит” төв, “Горхи” амралт, “Засгийн газрын хэвлэх үйлдвэр“-ийг татан буулгана
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.