Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Б.Болор-Эрдэний асуудлыг зохион байгуулалттай ажил гэж харж байгаа. Хэрхэх эсэхийг ЗГ-ын хурлаар шийднэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 12 секунд

Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өнгөрсөн жил олон улсын хуралд оролцож байх үеэрээ хэлсэн үгс зарим улс төрчдийн хийгээд олон нийтийн дургүйцлийг хүртээд байгаа юм. Улмаар түүнийг огцруулах асуудал яригдаж эхэлсэн. Тэгвэл уг асуудалд ЗГХГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өглөө. Тэрбээр,

"Өнгөрсөн тав дахь өдрөөс эхлэн Б.Болор-Эрдэнэ дэд сайдтай асуудал яригдаж байна. Тав дахь өдөр УИХ-ын зарим нэр бүхий гишүүд залуу сайд нартай холбоотой ганц нэг асуудлыг ярьж байсан байна лээ.

Бидний зүгээс урьдчилсан байдлаар зохион байгуулалттай ажил хийгдэж байна гэж нэг талдаа харж байна. Ингэж харж байгаа шалтгаан нь нэг жилийн өмнө яригдсан яриаг тасалж тавьсан байна гэх тайлбарыг өөрөө тавьсан байна лээ. Мөн орчуулгыг нь гуйвуулж, олон нийтийн дургүйцлийг хүргэх хэмжээнд хүргэх асуудлыг бий болгож тавьжээ гэсэн тайлбар тавьсан байсан.

Гэхдээ хараахан уулзаж, албан ёсны тайлбарыг авч амжаагүй байна. Тэгэхээр албан ёсны тайлбарыг нь авна. Хэрхэх эсэхийг ЗГ-ын хурлаар шийднэ.

Сайдын томилох, огцруулах эсэхийг ерөнхий сайд дангаараа шийддэг. Тэгвэл дэд сайд болон бусад албан тушаалтны асуудал засгийн газраар шийдэгддэг учир албан ёсны тайлбарыг сонсож, судалж үзсэний үндсэн дээр шийдвэр гаргана гэж бодож байгаа.

Гэхдээ нэг зүйл байна. Энэ нь нэг жилийн өмнө яригдсан яриа өнөөдөр олны анхаарлын төвд гарч ирэв гэдгийг бид бодож харах ёстой. Нөгөө талаас удирдах албан тушаал ахшиж байгаа хүмүүс хүний эрхийг дээдлэх ёстой. Эдгээрийг бүгдийг нь тооцож байж засгийн газар шийдвэрээ гаргана гэж ойлгож болно" гэв.

ЭМЯ: Нэг хүн ухаан балартсан, ярьж чадахгүй байдалтай байна
ЭМЯ: Нэг хүн ухаан балартсан, ярьж чадахгүй байдалтай байна
 
Шадар сайд С.Амарсайхан: 12, 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихтэй байна 
Шадар сайд С.Амарсайхан: 12, 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихтэй байна 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.