Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон 3 настай хүүгийн цогцсыг горхины уснаас олжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Энэ сарын 5-ны өдөр Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Улиасны тохой” гэдэг газар бага насны хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болжээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд болон ар гэрийнхэн нь 3 настай Г-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс аймгийн онцгой байдлын хэлтэст дуудлага өгч, Онцгой байдлын газрын алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04:00 цагт гэрээс нь урд зүгт 20 метрт “Буцдагийн гогт” горхины уснаас цогцсыг гаргаж тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг анхааруулж байна.

Энэ долоо хоногт УИХ-аар ямар асуудлууд хэлэлцэх вэ
Энэ долоо хоногт УИХ-аар ямар асуудлууд хэлэлцэх вэ
 
Т.Доржханд: Өнгөрсөн жил ЗГ огцроход ОУ-д нүүр хийх газаргүй болсон. Гэтэл ирэх 4 сард дахиад бизнес уулзалтууд хийх гэж байхад ЗГ огцорчихлоо