ЭМЯ-наас коронавируст халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр улсын хэмжээнд дөрвөн лабораторид нийт 266 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7, ажиглах байранд тусгаарлагдсан 242 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 5 хүнээс авсан шинжилгээ хамаарна.
Тандалтын зорилгоор Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс тус тус сорьц авсан.
Мөн Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид ачаа тээврийн 12 жолоочид шинжилгээ авахад халдвар илрээгүй. Одоогоор ОХУ-ын вирусийн голомттой бүсээс ирж буй оюутнуудаа авахаар бэлдэж байна. Голомтот газраас ирж байгаа тул онцгой анхааран ажиллана" гэв.
У.БИЛГҮҮН