Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Нэг хүнд ногдох эмнэлгийн орны тоогоор дэлхийд нэгд ордог учир ор нэмэх бодлого явуулахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2022.10.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг дараах зүйлийг хэлсэн юм.

Тэрбээр, "Манай улсад нийт 27,000 эмнэлгийн ор байдаг. Энэ нь нэг хүнд ногдох эмнэлгийн орны тоогоороо дэлхийд нэгт ордог гэсэн үг. Тиймээс цаашид ЭМЯ-наас ор нэмэх бодлого явуулахгүй.

Учир нь томуугийн оргил үед орны ачаалал огцом нэмэгддэг ч зуны улиралд ачаалалгүй байдаг. Ор нэмэх нь эдийн засгийн хувьд ч үр өгөөж багатай. Мөн орны тоог нэмбэл тэр хэрээр эмч эмнэлгийн мэргэжилтний ажлын байрнаас эхлээд бүх зүйл нэмэгдэнэ гэсэн үг. Харин манай улсад орноос илүүтэй хамгийн их анхаарах ёстой зүйл бол менежментийг зөв зохицуулах явдал.

Тиймээс томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор НЭМГ-тай хамтран тусгай штаб байгуулсан. Уг штаб нь ор зохицуулах багийн үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллаж байгаа. Ийм зохицуулалт хийж байгаа учраас өмнө нь коридорт эмчлүүлдэг асуудал цэгцэрсэн. Эмнэлэгт хандсан бүх хүүхдүүдэд тусламж үзүүлж байгаа гэдгийг хэлье" гэв.

Х.Нямбаатар: Гадаадын иргэнийг машинаар хөдөө аваачиж, зодож байгаад “Концессын эрхээс татгалзаж байна“ гэсэн гарын үсэг зуруулсан хэрэг гарсан
Х.Нямбаатар: Гадаадын иргэнийг машинаар хөдөө аваачиж, зодож байгаад “Концессын эрхээс татгалзаж байна“ гэсэн гарын үсэг зуруулсан хэрэг гарсан
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.