ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр "Гадаадын хөрөнгө оруулагчид"-ын эрх ашгийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр шүүхийн шатанд хянагдаж буй хэргийн талаар мэдээлэв.
ХЭРЭГ 1
“Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны удирдах албан тушаалтнууд нь ....................... газрын даргаар ажиллаж байсан “М”-ийн хамаарал бүхий этгээдэд Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож бусдад давуу байдал бий болгосон. Тус хэрэг шүүхийн шатанд байна.
ХЭРЭГ 2
“Монгол Улсын иргэн “Б”, “К” нар нь БНХАУ-ын иргэн “В”-ээс Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах, хөрөнгө оруулалт нэрээр 5,3 тэрбум төгрөг, мөн “Ц”, “К” нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуун сухайт, БНХАУын Ганц модны хилийн боомт хооронд газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын ажилд хамтран ажиллах, хөрөнгө оруулалт гэж 22 тэрбум төгрөг, нийт 27.3 тэрбум төгрөгийг залилсан гэх “БНХАУ-ЫН ИРГЭДИЙГ ЗАЛИЛСАН “К”, “Б”, “Ц” НАРТ” ХОЛБОГДОХ ХЭРЭГ
Тус хэрэг одоо анхан шатны шүүхэд хянагдаж байна. Тус хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш Ковид-19 цар тахлын улмаас 1 удаа, өмгөөлөгч хүсэлт гаргаснаар 4 удаа, шаардлагатай гэрч шүүх хуралд ирээгүй гэх шалтгаанаар 1 удаа, нийт 6 удаа шүүх хурал хойшлогдсон байна.
ХЭРЭГ 3
Гадаадын хөрөнгө оруулалттай “Х” ХХК-ийн 5%-ийн хувьцаа эзэмшигч С, мөн компанийн 5%-ийн хувьцааг эзэмшигч Г нар нь бүлэглэн “Х” ХХК-ийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн W-ээс баталгаат гарын үсэг зурах эрх, тамганы загварыг залилан авч дансны гүйлгээ хийх эрх нээлгэсэн. Улмаар компанийн данснаас 2015-2016 онд С нь 111,5 мянган ам.доллар, 238,3 сая төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч хувьдаа завшсан, мөн 2017 онд 325,000 ам.долларыг “Х” ХХК-аас “ноогдол ашиг хуваарилав” гэсэн утгатайгаар нөхөр Г-ийн дансанд шилжүүлж мөнгө угаасан” гэх БНХАУ-ЫН ИРГЭН “Г”, МОНГОЛ УЛСЫН ИРГЭН “С” НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ
Тус хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хянагдаж байна.