Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛБАНК: Төлбөрийн тэнцэлд нааштай сэргэлт гарахгүй учраас ирэх жил өр төлөхөд хүндрэлтэй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Олон улсын вальютын сан Монголын 2023 оны эдийн засгийн төлөв байдлын талаар ямар зөвлөгөө өгч байна. Үүнээс яаж ажиллана гэж бодож байна вэ" гэлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Ирэх онд томоохон өрийн төлбөр хийх хуваариуд байгаа. Евро бондын 500 сая доллар, Гэрэгэ бондын 500 сая доллар, Самурай бондын 12 сая доллар гээд нийт 1.3 тэрбум долларын өр төлөх ёстой. 2023-2024 он бол өр төлөх хамгийн хүнд жилүүд байгаа. Монгол Улсын хувьд энэ хэмжээний мөнгийг бэлдсэн байх ёстой. Тиймээс олон улсын зах зээл дээрээс тусгах боломж байгаа эсэхийг судалж, нарийн ажиллах шаардлагатай.

Монгол Улсын хувьд төлбөрийн тэнцэл 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 1.5 тэрбум долларын алдагдалтай байгаа. 2023 оны төсөөллийг хийхэд энэ дүнгээс дээрдхээргүй байгаа.

Энэ утгаараа өр төлөх хуваарь, төлбөрийн тэнцэлд нааштай үр дүн гарахаар сэргэлт байхгүй байгаа учраас ирэх онд өр төлөхөд хүндрэлтэй байна гэх төсөөллүүдийг хийгээд явж байгаа" гэлээ.

Б.Лхагвасүрэн: Хөгжлийн банкнаас ойрын хугацаанд улсын сектор руу чиглэсэн зээл гарахгүй байх
Б.Лхагвасүрэн: Хөгжлийн банкнаас ойрын хугацаанд улсын сектор руу чиглэсэн зээл гарахгүй байх
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд