Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Лхагвасүрэн: Хөгжлийн банкнаас ойрын хугацаанд улсын сектор руу чиглэсэн зээл гарахгүй байх

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 5 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Төр томорч байгаагийн цаана төсөв томорч байгаа. Төсвийн гадуурх зарцуулалтууд их байгаа. Жишээлбэл, Хөгжлийн банк төрийн өмчит аж ахуйн нэгжүүд л томроод байдаг. Хөгжлийн банкинд төрийн өмчит ААН-үүдийн хоёр их наяд шахуу зээлийн мэдээлэл гарсан. Үүний эргэн төлөлт ямар байгаа вэ. Хэдэн их наядаар нь зээл авдаг, авсан зээл нь эргэн төлөгддөггүйн цаана Монголбанкны бодлогын орон зай хумигдаж буйн учир энд ирж байгаа. Хоёрдугаарт, үүнийг хэрхэн зогсоох юм. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг ашигтай ажиллахад нь Монголбанк ямар хөшүүрэг ашиглах вэ" гэлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монгол Улсын ДНБ 50-55 их наядын хэмжээнд ярьж байгаа. Ирэх жилийн тооцооллыг 54-56 их наяд гэж хийсэн. Улсын секторын хэмжээ улам л нэмэгдэж байгаа. Банкны сектороос улсын сектор руу гаргаж байгаа зээлийн хэмжээ нийт зээлийн 17 орчим хувь байдаг. Хөгжлийн банкны дийлэнх зээл нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлүүд байгаа. Зээлтэй холбоотойгоор үйл ажиллагаа нь доголдчихсон байгаа учраас Хөгжлийн банкнаас ойрын хугацаанд улсын сектор руу чиглэсэн зээл хэсэгтээ гарахгүй байх гэсэн төсөөллийг хийгээд байгаа. Банкны сектороос улсын секторт олгодог зээлд болгоомжтой хандаад эхэлсэн" гэв.

Р.Амарбаясгалан: Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал тархины харвалтад маш их нөлөөлж байна
Р.Амарбаясгалан: Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал тархины харвалтад маш их нөлөөлж байна
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.