Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Амарбаясгалан: Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал тархины харвалтад маш их нөлөөлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

Жил бүрийн аравдугаар сарын 29-ны өдрийг дэлхий нийтээрээ "Тархины харвалттай тэмцэх өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан ЭМЯ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монголын харвалтын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Энэ өвчин нь нас баралтын түвшнөөрөө дэлхийд тэргүүлдэг. Жишээлбэл, жилд 12,2 сая хүн тархины харвалтад өртдөг гэсэн судалгаа бий. Насанд хүрсэн хүмүүсийн дөрөвний нэг нь харвадаг гэсэн үг. Үүний 47 хувийг эрэгтэйчүүд, 53 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна.

Жилд 6,5 сая иргэн тархины харвалтын улмаас нас бардаг. Нас барсан хүмүүсийн 51 хувь нь эрэгтэй, 49 хувь нь эмэгтэйчүүд байна. Тархины харвалтад өртөхөд хамгийн их нөлөөлдөг зүйл бол буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал юм.

Мөн цусны даралт ч маш их нөлөөлдөг. Тиймээс цусны даралттай иргэн эмээ цаг бүрт нь тогтмол ууж хэвших хэрэгтэй. Үүнээс гадна харвалтаас сэргийлэхийн тулд эрүүл хооллож, байнгын дасгал хөдөлгөөн хийж, стрессээс ангид байхыг уриалж байна" гэв.

Б.Ганхуяг: Төр “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн 81.7 хувийг эзэмшдэгийн хувьд төрийн гаргасан шийдвэрийг биелүүлнэ
Б.Ганхуяг: Төр “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн 81.7 хувийг эзэмшдэгийн хувьд төрийн гаргасан шийдвэрийг биелүүлнэ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.