Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр болох үйл явдал

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Өнөөдөр буюу аравдугаар сарын 27-нд болох үйл явдлуудыг танилцуулж байна.

08.30 цагт “Блью Скай” зочид буудалд “Шинэ геополитик Монголд” дугуй ширээний ярилцлагыг Стратеги судалгааны хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулна.

08.30 цагт “Интерном” кафед “Нээлттэй өгөгдөл, мэдээлэл хариуцагч төрийн байгууллагууд өгөгдлөө нээлттэй болгож буй үйл явц”-ын талаар “Тунгаахуй өгөгдлийн урлан” байгууллагаас сэтгүүлчдэд танилцуулж мэдээлнэ.

09.00 цагт БХБЯ-нд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал ажиллаж цахим үйлчилгээний үйл ажиллагаатай танилцана.

09.00 цагт БШУЯ-нд "Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих" төслийн нээлт болно.

11.00 цагт Төрийн ордонд АН ээлжит "4/11 Мэдээллийн цаг”-аар мэдэгдэл хийнэ.

11.00 цагт Д.Сүхбаатарын талбайд цусны цагаан эсийн хорт хавдартай Түмэнжаргал хүүгийн ар гэрийнхэн хандивийн аян өрнүүлж буй талаар мэдээлнэ. Утас:99057074. 94022261

-“Бриллиант клуб” ТББ-аас хот, хөдөөгиййн эмэгтэйчүүдийн Үндэсний чуулганыг “Маргаашийг бүтээнэ” уриан дор зохион байгуулна. Утас 99039343

ҮСХ: Хуучин орон сууцны м.кв талбайн дундаж үнэ 3 сая төгрөг болжээ
ҮСХ: Хуучин орон сууцны м.кв талбайн дундаж үнэ 3 сая төгрөг болжээ
 
Ерөнхий сайд ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй гэдгээ мэдэгдлээ
Ерөнхий сайд ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй гэдгээ мэдэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.