
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг албаныхан танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөх урт хугацаагаар сургалтад хамрагдах, гадаадад сургуульд явах хүсэлтээ гаргасан. Үүнийх нь дагуу түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлж байна" гэв.