Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатар: Рио Тинто жилд 18 тэрбум төгрөгийг зарцуулж үнэн шүгэл үлээгчийг доромжлуулах ажлыг нийгэм даяар явуулдаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 12 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "19 жил архаг шүгэл үлээгчээр ажиллаж байгаа би энэ дээр хэдэн асуулт асууя. Рио Тинто гэх 600 тэрбумын баялаг манайхаас авчихаад 23 тэрбумын өрөнд оруулчихаад 20-иод жил шүгэл үлээлээ. Зөрүүлээд Рио Тинто жилд 18 тэрбум төгрөгийг зарцуулж үнэн шүгэл үлээгчийг доромжлуулдаг ажлыг нийгэм даяар явуулдаг. Үүнийг яаж сэргийлж байгаа вэ. Хүнийг амьдралгүй болтол нь шүгэл үлээдэг, тэд. Эрх мэдэлд хамгийн ойр хүмүүс захиалгат шүгэл үлээдэг. Үүнийг яаж ялгах вэ.

Сонгуулийн үеэр өрсөлдөгчөө шүгэл үлээх ажлыг явуулдаг. Үүнийг ялгаж байгаа юу. Зардлын санхүүжилтийг төсөвт байхгүйгээр тусгасан байна. Энийг хаанаас гаргаж авах гэж байгаа юм бэ" гэв.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Тийм ээ, та 2008 оноос хойш Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээг шүүмжилж, тэмцэж үр дүнд хүргэх том алхмыг шүгэл үлээж хийсэн. Олон нийтийн оролцоог хангасан хэлбэрээр шүгэл үлээлтийн хэлбэрээр гаргаж ирж байгаа. Хуулийн үндсэн агуулга нь процесс юм. Шүгэл үлээгч авилга, хээл хахуулийн мэдээллийг олж авч мэдмэгцээ мэдээллээ гаргахаас эхэлнэ. Мэдээллийг гаргаад мэдээлэл хүлээн авах, бүртгэх, хяналт шалгалт явуулах зэргээр үргэлжилнэ. Бүр шаардлагатай гэж үзвэл өөр улсад түр хугацаагаар нүүлгэн шилжүүлж болно. Шүгэл үлээгчид өөрт болон хамаарал бүхий этгээдэд давуу байдал үүсгэх зорилгоор шүгэл үлээж буйг бүр мөсөн хориглож байгаа" гэв.

“Шаардлагатай гэж үзвэл шүгэл үлээгчийг өөр улсад түр хугацаагаар нүүлгэн шилжүүлж хамгаалахаар тусгасан“
“Шаардлагатай гэж үзвэл шүгэл үлээгчийг өөр улсад түр хугацаагаар нүүлгэн шилжүүлж хамгаалахаар тусгасан“
 
Битүү явдал
Битүү явдал
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.