Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин Б.Барслхагва Ninjee & Saraa’s tailor -тай хамтран эрэгтэй хувцасны “BARS” брэндээ танилцууллаа

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 18 секунд

Загварлаг, дахин давтагдашгүй ур хийцтэй, 100 хувь цэвэр арьсан хувцасны брэндийн үүсгэн байгуулагч нь жүжигчин Б.Барслхагва бол бизнесийн хамтрагчаар нь Ninjee & Saraa's tailor –ийн үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар ажиллажээ. Тэдний хувьд 2022 он бол брэндээ бүтээх, урлах, дэд бүтцийн ажлуудаа ажил хэрэг болгох үе шат байж шинэ оны өмнөхөн олон нийтэд “BARS” брэндээ танилцуулсан нь энэ.

Тус брэндийн хувьд бүх арьсаа Монголдоо боловсруулж, Монголдоо үйлдвэрлэж, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт 100 орчим хүний ажлын байрыг шинээр бий болгосон байна. Мөн эдийн засгийн энэ савалгаатай үед олон хүнд ажлын байр бий болгож, үндэсний брэндээ дэлхийн брэнд болгох том амбицтай “BARS” брэндийн хамт олон ирэх 5 жилийн хугацаанд хамтын ажиллагаагаа явуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Монголын цэвэр арьсан хувцасны отгон брэнд болох “BARS” шинэ оны эхээр худалдан авагчдын гарт хүрнэ.

Д.Сосорбарам: 2023 оны төсөв бол мөлжлөгө дээрэм тонуул
Д.Сосорбарам: 2023 оны төсөв бол мөлжлөгө дээрэм тонуул
 
О.Алтангэрэл: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай“ хуулийн төслөө боловсруулж дуусаад өнөөдрөөс эхлэн бүх яамд болон хуулийн байгууллагаас санал авахаар илгээж байна