Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Хотын асуудлыг дан ганц улсын төсвөөр шийднэ гэвэл бүтэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

"Түгжрэлийн эсрэг нийтээрээ" хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Нийслэлийн бүтээн байгуулалтад 420 тэрбум төгрөг гэдэг хаанаа ч хүрэхгүй. Улаанбаатар хотод дэд бүтэц, инженерийн асуудал байна. Дулаан, цахилгаан, цэвэр, дулааны шугам. Шугамыг нь гаргаж ирвэл хүн аймар л зүйл байгаа. Хотын амьдралын 60 хувь нь газар дор байгаа шүү. Энэ бүрийг шийдэхийн тулд 420 тэрбум төгрөгөөр шийдэхгүй. Энэ бол автобусны парк шинэчлэлийн л мөнгө.

Энэ жил Улаанбаатар хотод урсгал зардал нийтийн тээврийн 180 тэрбум, дамжуулангийн 162 тэрбум. 428 тэрбум төгрөгийг хотод үлдээсэн гэж яриад байгаа. Энэ бол зүгээр л урсгал зардлын мөнгө. Улсын төсвөөр явна гэдэг бүтэхгүй. Тэгэхээр гаднын хөрөнгө оруулалт чухал.

Хот бие дааж хөрөнгө оруулалт татах боломж байхгүй. Шинэ хуулиар боломжтой гэсэн мөртлөө Төсвийн тухай хуулиар боломжгүй болчихож байгаа юм. Тэгэхээр төсвийн хуулийг гаргахын тулд Үндсэн хуулийн 57 дугаар зүйл дээр л өөрчлөлт хийх ёстой" гэлээ.

Д.Загджав: Хоригдол оргосон асуудалд хорих ангийн дарга нарт хариуцлага тооцсон
Д.Загджав: Хоригдол оргосон асуудалд хорих ангийн дарга нарт хариуцлага тооцсон
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.