Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Загджав: Хоригдол оргосон асуудалд хорих ангийн дарга нарт хариуцлага тооцсон

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

No description available.Сүүлийн өдрүүдэд ШШГЕГ-ын дарга Г.Загджавтай холбоотой болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай шүүмжлэл олон нийтийн дунд ихээр гарах болсон. Эл асуудлуудад тэрбээр тайлбар өглөө.

Тэрбээр "Хорих байранд ирсэн этгээдэд эмнэлгийн тусламжийг үзүүлж байгаа. Эмчилгээ авахгүй тохиолдол байна шүү дээ. Бид хүчин төгөлдөр хуулийн шийдвэрийг биелүүлж, хорих ял эдлүүлэх ажиллагааг явуулж байгаа. Тэнд хүний эрхийг аль болох хангаж байгаа. Хорих ангид хүний эрх зөрчигдөж байгаа асуудал байхгүй.

Би хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд ажиллаж байгаа. Хоригдол оргосон асуудалд ангиудын дарга нарт арга хэмжээ авсан. Зарим ангиудын орлогч дарга нарыг албан тушаал бууруулсан" гэлээ.

Нөхөр, хүүгийнхээ хүний аминд хүрсэн хэргийн талаар худал мэдээлсэн иргэнийг Прокуророос ялласан ч Дээд шүүх хэрэгсэхгүй болгожээ
Нөхөр, хүүгийнхээ хүний аминд хүрсэн хэргийн талаар худал мэдээлсэн иргэнийг Прокуророос ялласан ч Дээд шүүх хэрэгсэхгүй болгожээ
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.