Өнгөрсөн баасан гаригт орон сууцны хашаан дахь чингэлгээс 12 настай сурагч охины цогцос олдсон нь Парисын иргэдийг цочирдуулаад байна. Лола гэх охин өдөржингөө сургууль дээрээ өнжсөн ч орой нь гэртээ ирээгүй байна. Тиймээс аав нь охиноо хайж, улмаар жижүүрээр ажилладаг орон сууцныхаа байшингийн ёроолд тунгалаг хуванцар хайрцаг олсон байна. Гэтэл тус хайрцагаас Лолагийн гар хөлийг хүлж, хүзүүнд шархлаа үүссэн байдалтай цогцос нь олдсон байна.
Уг хэрэгт 24 настай Алжил гаралтай Дахбиа гэх эмэгтэйг сэжиглэн саатуулжээ. Учир нь орон сууцны камерт тус эмэгтэйг баасан гаригийн үдээс хойш Лолагийн хамт төв хаалгаар орж буй нь бичигдэн үлджээ. Дараа нь тэр барилгаас гараад чингэлэг чирээд гудамжид эвгүй үйлдэл хийж байхыг нь иргэд харсан байна.
Эх сурвалж: BBC