Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ши Жиньпин “Тэг ковид“ бодлогыг өөрчлөхгүй, цаашид үргэлжлүүлнэ гэжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин ням гарагт Хятад улсыг барууны орнуудтай сөргөлдөх замд оруулсан үндсэрхэг үзлийг урагшлуулж, үндэсний сэргэн мандалт руу чиглэсэн ноцтой сорилтуудыг даван туулахаа амлав.

Гурав дахь удаагаа төрийн эрх барихаар төлөвлөж буй намын 20 дугаар их хурлын нээлтийн үеэр Ши Жиньпин байр сууриа илэрхийлж, "Засгийн эрх барьж буй эхний арван жилд Хятад улс улам бүр хүчирхэгжиж, нөлөөлөл нь нэмэгдэж байгаа"-г онцлон тэмдэглэв.

Гэхдээ тэр улс оронд тулгарч буй эрсдэл, сорилтуудыг дахин дахин онцолсон юм.

Ши Жиньпиний жагсаасан хамгийн эхний сорилт бол Ковид-19 тахал, Хонконг, Тайвань байсан бөгөөд эдгээр нь бүгд Хятадыг ялалтаас татсан гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр "Тэг ковид" бодлогыг өөрчлөхгүй, БНХАУ цаашид коронавирусийн эсрэг хатуу арга хэмжээгээ үргэлжлүүлнэ" гэжээ. Энэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдолд хатуу хөл хорио тогтоосон хэвээр байх ажээ.

Мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтдаа тэнцсэн 17 хуульчийг нийлбэр оноогоор нь эрэмбэллээ
Мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтдаа тэнцсэн 17 хуульчийг нийлбэр оноогоор нь эрэмбэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд