Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтдаа тэнцсэн 17 хуульчийг нийлбэр оноогоор нь эрэмбэллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 16 секунд

Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт өнөөдөр (2022.10.16) дууслаа. Шалгалтад хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын дүнгээр 50-аас дээш оноо авч тэнцсэн 17 нэр дэвшигч оролцсон.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд хуулийн дагуу эдгээр нэр дэвшигчдийн хуульчийн баримт бичигт үзлэг хийж, шүүн таслах болон бусад ажлын туршлага, шүүгчээр ажиллаж байсан байдал, хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэрийн чанарыг харгалзан мөн олон нийтээс хүлээн авсан санал, нэр дэвшигчийн талаар бусад этгээдтэй болон нэр дэвшигчтэй хийсэн ярилцлага зэрэгт үндэслэн шалгалтын дүнг нэгтгэн гаргалаа.

Дээрх 17 нэр дэвшигч бүгд тус шалгалтад 20-оос дээш оноо авснаар тэнцлээ. Иймд хуульд зааснаар нэр дэвшигчдийг өмнө өгсөн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын оноо болон өнөөдөр авсан мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын оноог нэгтгэн нийлбэр оноогоор нь эрэмбэллээ.

Ийнхүү Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд 6 хуульч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 3 сул орон тоонд 10 хуульч, Төв аймаг дах Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд 1 хуульч тус тус эрэмблэгдэж байна

Шалгалтынхаа дүнгээр тэнцэж буй энэхүү 17 хуульчаас хамгийн өндөр оноо авсныг нь тухайн шүүхүүдийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэн батламжилж, тогтоол гарган Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад тэнцсэн нэр дэвшигчийг батлах тухай” 296 дугаар тогтоолтой танилцана уу.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Приус 30” маркийн автомашины жолооч урсгал сөрж, мопед унаж явсан харааны бэрхшээлтэй иргэнийг дайрчээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Приус 30” маркийн автомашины жолооч урсгал сөрж, мопед унаж явсан харааны бэрхшээлтэй иргэнийг дайрчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.