Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Ардын намынхан л авлига авч, мөнгөтэй байгаа учраас бүх мөнгөөрөө доллар дарж, эдийн засаг унагаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 14 секунд

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Найман шарга" төвөөр МАН-ынхан яваад ам.доллар дараад байна гэж сонссон шүү" хэмээсэн. Харин үүний хариуд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Б.Пүрэвдорж гишүүн уг нь зоригтой хүн. МАН-ын хэн гишүүн, ямар дугаартай хүн "Найман шарга" төвөөр явсныг шууд нэрийг нь хэлэх хэрэгтэй. Би таныг бөөрөнхий гэж бодоогүй, баруун Монголд нэлээд зориг зүрхтэй хүн гэж боддог" гэсэн юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа.

-Та МАН-ынхныг доллар дараад яваад байна гэж чуулганы хуралдаанд хэллээ. Үнэхээр тийм мэдээлэл байна уу?

-Угаасаа ардын намынхан л мөнгөтэй байна шүү дээ. Ардын намынхан авлига авч, мөнгөтэй байгаа учраас бүх мөнгөөрөө доллар дарчихаад эдийн засгийг унагаж байна. Эдийн засгийг унагаж, хямруулчихаад эдийн засаг өсч, валютын ханш нэмэгдэхээр дарсан доллараа зарна шүү дээ. Мөнгөтэй хүн хэн байгаа юм. Авлига авч байгаа албан тушаалтнууд л байна. Бизнесийнхэн бүгд дампуурч, цалингаа тавьж чадахгүй. Үйлдвэрүүд хаалгаа барьчихсан байна. Гэтэл авлига авч байгаа хүмүүс л мөнгөтэй байна.

-Жишээлбэл?

-Хамгийн наад захын жишээ хэлэхэд, өнөөдөр Цагаан хаднаас 29 км Ганц мод хүртэл тээвэр хийхэд 100 сая төгрөг болж байна. Цаанаас нь дахиад 100 мянган юаниар буюу 50 сая төгрөгөөр наашаа бараа татаж байна. Энэ хоёрын төлбөрийг хоёуланг нь Хятад руу шилжүүлж байна. Тэгээд тэндээ хувааж авч байна. Далд аргаар хулгай дээрэм явагдаж байна. Тэр хулгай дээрмийн мөнгө юань болж очиж, доллар болж орж ирж байна. Үүнийг Ардын намынхан зах дээр зараад байна.

Үндэслэлгүйгээр халагдсан эмч: Ж.Энхцэцэг даргад ямар ч зохион байгуулах, баг удирдах чадваргүй. “Бүсгүй“ гэх хувийн эмнэлэгтэй
Үндэслэлгүйгээр халагдсан эмч: Ж.Энхцэцэг даргад ямар ч зохион байгуулах, баг удирдах чадваргүй. “Бүсгүй“ гэх хувийн эмнэлэгтэй
 
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.