Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэслэлгүйгээр халагдсан эмч: Ж.Энхцэцэг даргад ямар ч зохион байгуулах, баг удирдах чадваргүй. “Бүсгүй“ гэх хувийн эмнэлэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 8 секунд

"Өргөө" амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэгийг ажлын байрны дарамт шахалтаас үүдэн маш олон ажилтан ажлаасаа гарсан гэх мэдээллийн тус эмнэлгийн ажилтнууд мэдээлсэн. Тэгвэл "Өргөө" амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмчээр 6 жил ажиллаж байгаад үндэслэлгүйгээр халагдсан эмч н.Батцэцэгээс тодрууллаа.

- Таныг үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэсэн шүү дээ. Яг ямар процесс болов?

- Хууль бусаар материал бүрдүүлж халсан. Энэ асуудлыг шүүхээр тогтоолгож байгаа. Шүүхийн шийдвэр гараагүй учир ажлаасаа гарсан гэж хэлэхгүй. Намайг ямар ч үндэслэлгүйгээр, урьдчилж мэдэгдэлгүйгээр шууд ажлаас халсан.

- Хуурамч материал бүрдүүлж халсан гэлээ шүү дээ?

- Үйлчлүүлэгчдээс гомдол ирсэн гэх шалтгаан хэлсэн. Гэтэл надад тэрхүү халагдах болсон гомдлыг огтхон ч харуулаагүй. Гомдол гаргасан гэх үйлчлүүлэгчээс асуухад надтай холбоотойгоор ямар нэг гомдол гаргаагүй гэдгийг хэлсэн.

- Ж.Энхцэцэг даргын ажилчидтайгаа харьцах харилцаа хандлага ямар байсан бэ?

- Ж.Энхцэцэг дарга ямар ч удирдах, зохион байгуулах, баг хамт олныг авч явах чадваргүй. Хурлыг хурал биш болгодог. Хурал нэртэйгээр зөвхөн өөрөө 4-5 цаг орилж чарласаар байгаад гарч ирдэг. Дараагийнхаа үйлчлүүлэгчдийг үзэх цагыг эмч нарт олгодоггүй. Үүнд нь ээжүүд гомддог, эмч нэр үзэхгүй байна гэж шүүмжилдэг. Гэвч энэ асуудал нь удирдлагатай шууд холбоотой. Энэ асуудал жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Эмч ажилчдыг дарангуйлж байгаа гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөггүй.

Гэтэл Ж.Энхцэцэг гэдэг хүн 400 гаруй ажилтнаа харлуулаад, зөвхөн өөрөө юм хийгээд байсан мэт мэдээлэл хийж байгаад харамсаж байна.

- Ж.Энхцэцэг дарга өөрийн хувийн эмнэлэгтээ үр хөндөлт хийдэг гэх мэдээлэл байна. Энэ талаар танд мэдээлэл бий юу?

- Улсын эмнэлэгт ажиллаж буй бид нар хүний хувийн эмнэлгийн дотоод үйл ажиллагааг мэдэхгүй. Гэхдээ Ж.Энхцэцэг дарга "Бүсгүй" гэх хувийн эмнэлэгтэй гэдэг нь үнэн.

- Өргөө амаржих газрын дэд захирлын албан тушаалыг хашиж Цагдаагийн хурандаа П.Эрдэнэцэцэгтэй холбоотой асуудал өнөөдрийн хэвлэлийн хурлаар яригдлаа. Энэ хүн ажилчдаа дарамталдаг гэдэг нь үнэн үү?

- Стратеги төлөвлөлт хариуцсан даргаар П.Эрдэнэцэцэг даргыг томилсон. Ажилд ороод 4-5 сар болж байгаа. Тэр хүн цагдаагийн байгуулагд 21 жил ажилласан гэж өөрөө ярьдаг. Үүгээрээ манай ажилчдыг дарангуйлж, хууль, эрүү, цааз уншдаг асар их дарангуйлагч. Ажилчдыг өрөөндөө дуудаж айлган сүрдүүлж, элдвээр хараан доромжилж, шоронжсон үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүнийг Ж.Энхцэцэг дарга өөрөө ажилд авч томилсон. Гэтэл энэ албан тушаалд эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүн байх ёстой.

Эрүүл мэндийн яамнаас энэ хүнийг ажиллах ёсгүй гэсэн дүгнэлт бичиж өгсөн. Ажилчдын зүгээс ч энэ хүнтэй ажиллах боломжгүй гэдгийг илэрхийлж байгаа.

- Танай эмнэлгийн ажилчдыг ажлын байран дээрээ архидан согтуурдаг гэж ярьж байсан?

- Ж.Эрдэнэцэцэг дарга бүх яриан дээрээ ингэж хэлсэн байсан. Түүний энэ үг нь "Өргөө" амаржих эмнэлэгт ажилладаг 400 гаруй хүнийг бүгдийг нь архичин, архи уудаг гэж гүтгэж байгаагаас ялгаагүй. Харин 1-2 хүн архи уусан асуудлаар ажлаасаа халагдсан нь үнэн.

П.Эрдэнэцэцэгийг гурван сарын өмнө ЭМЯ бус Ж.Энхцэцэг томилж байжээ
П.Эрдэнэцэцэгийг гурван сарын өмнө ЭМЯ бус Ж.Энхцэцэг томилж байжээ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.