Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энх-Амгалан: Зах хязгаарын аймгуудад ажиллаж буй алба хаагчдын цалинг 3 дахин нэмэх боломж байхгүй юу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Зах хязгаарт ажиллаж байгаа төрийн албан хаагчид хамгийн бага цалинтай. Тэгсэн хэрнээ хамгийн өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. Иймээс зах хязгаарт ажиллаж буй төрийн албан хаагчдын цалингийн асуудлыг бодолцооч ээ. 1000 км-ээс дээш зайтай орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдын цалинг гурав дахин нэмэгдүүлэх боломж байхгүй юу. Улсын төсөв очих дарамт бага шүү дээ. Тэгэхгүй бол зах хязгаараас төв рүү нүүх нүүдэл их байна" гэлээ.

Сангийн яам "Төрийн алба хаагч хөдөө орон нутагт ажилласан нэмэгдлүүд нь салбар салбартаа байгаа. Хөдөө орон нутагт 3, 5 таван жилд нэмэгдлүүд авах нь хэрэгжээд явна. Төвлөрлийг сааруулах татварын бодлогын хүрээнд орон нутагт руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжих чиглэлд цалин хөлс, ажлын байр нөгөө талдаа татварын бодлогоор дэмжлэгийн арга хэмжээг авч ажиллаж байгаа" гэв.

Берлин дахь нислэгийн асуудлаар Засгийн газар уучлал хүслээ
Берлин дахь нислэгийн асуудлаар Засгийн газар уучлал хүслээ
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.