Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д айлчилж буй. Тэрбээр өчигдөр тус улсыг зорьсон бөгөөд нисэхдээ "Улаанбаатар-Франкфурт" чиглэлийн онгоцоор нисэхдээ онгоцны чигийг өөрчилж, Берлинд газардсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.
Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын нэрийн өмнөөс хүлцэл өчив. Тэрбээр "МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д хийж буй айлчлал нь тус улсын канцлер Ангела Меркель 2016 онд Монгол Улсад хүрэлцэн ирснээс хойшхи төрийн өндөр түвшинд хийж буй анхны айлчлал юм
МУЗГ дээрх айлчлалтай холбогдон гарах зардлыг бууруулах хүрээнд тусгай үүргийн нислэг захиалахын оронд иргэний агаарын тээврийн нислэгт айлчлалын бүрэлдэхүүнийг багтаасан. Энэ нь зардлыг 5 дахин хэмнэх ач холбогдолтой байсан юм.
Иймд иргэд, зорчигч та бүхнийг үүссэн асуудалд хүлээцтэй хандахыг хүсэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс хүлцэл өчиж байгааг хүлээн авна уу" гэв.