Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхболд: Ил мэдүүлснээс нь бус далд, мэдэгддэггүй орлогоос татвар авдаг байхыг судалж үзэх хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 32 секунд

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд "Зарчмын хувьд татварын шаталсан тогтолцоо байхыг зөв гэж боддог. Ялангуяа баян, ядуугийн ялгаа их болсон, дундаж анги хөл дээрээ босож чадахгүй байгаа ийм нийгэмд. Гэхдээ оруулж ирж байгаа хувь нь өндөр байна. Тэгэхээр одоо бидний авах гээд байгаа татвар бол ил байгаа орлогоос авах татвар. Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхээсээ илүү тансаг хэрэглээний татвар дээр онцгой анхаарах ёстой. Хууль бусаар олсон орлогынх нь ил гарах цэг нь хэрэглээ, худалдан авалт, зарцуулалт. Мэдэгддэггүй орлогоос татвар авах нь хувь хүний орлогын албан татвараас орох 12 тэрбум төгрөгөөс илүү гарах юм биш үү. Тооцоо хийж үзэх хэрэгтэй. Сангийн яам яаралтай энэ тооцоог хийгээд Төсвийн байнгын хороонд өгөх хэрэгтэй" гэв.

Сангийн яамны ТНБД Ж.Ганбат "Шатлалтай байх нь зөв гэдгээр эхний ээлжинд оруулж ирж байгаа. Дэлхийн бусад орнуудад шаталсан татвар руу орчихсон. Нөгөө талдаа тансаг хэрэглээний татварыг Сангийн яам судалсан. Тансаг хэрэглээний татварыг хувь хүний хэрэглээнд нь ногдуулаад авах амжилттай явсан улс орон ховор байгаа. Тансаг хэрэглээний татварыг голцуу хөрөнгөнөөс нь аваад байгаа юм. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн татварын тухай хуульд өөрчлөлт орж, 2-оос дээш орон сууцтай бол үл хөдлөх хөрөнгийн татвар авахаар батлагдсан. Шинж чанар нь тансаг хэрэглээний татвар. Хэрэгжүүлээд явж байгаа. Далд эдийн засаг үл хөдлөх хөрөнгө дээр байгаа. Хөрөнгийн татваруудыг аваад явах нь зөв гэж ажиллаж байгаа. Үр дүнгүүд нь гараад эхэлчихсэн" гэв.

Брэнд хүнсний бүтээгдэхүүний жишиг Булган аймагт бий
Брэнд хүнсний бүтээгдэхүүний жишиг Булган аймагт бий
 
Улс тунхагласны 100 жилийн ойн барилдааны дөрвийн даваанд Улсын арслан Б.Орхонбаяр өвдөг шороодлоо
Улс тунхагласны 100 жилийн ойн барилдааны дөрвийн даваанд Улсын арслан Б.Орхонбаяр өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.