Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Дэлгэрсайхан: ХЗДХЯ өөр дээрээ булуу хураах вий дээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Хуулийн төслийг хэлэлцэх цаг нь биш болов уу. Бид чинь АТГ-тай шүү дээ. Социализмын үед амьдарч байсан Ш.Адьшаа гишүүн сайн мэдэж байгаа байх. Ард иргэдийн дунд аятайхан сонсогдохгүй. Социализмын үед хүмүүсийг гүтгэдэг, хэлмэгдүүлдэг зүйл байсан. Тиймээс буруу тал руугаа явчих вий гэсэн болгоомжлол байна.

Хэн дуртай нь лайв хийж, хүн доромжлоод байвал түүнийх нь тоогоор хэлмэгдэх юм уу. Хоёр хүний нэг нь бие биенээ тагнах нь байна шүү дээ. Мөнгө олох хэлбэр болгочихож байгаа нь буруу юм. Төртэй зарга хийгээд эхэлбэл түүнийг хэн төлөх юм. Түүхий байна. Дэмжмээргүй л байна. Хойшлуулж болдоггүй юм уу. ХЗДХЯ өөрөө өөр дээрээ булуу хураах вий дээ" гэв.

16 настай хүүхэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж осол гарган, зорчиж явсан найз нь амиа алджээ
16 настай хүүхэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж осол гарган, зорчиж явсан найз нь амиа алджээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.