Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Ундрам: Халамжийг давхардсан тоогоор 2.5 сая иргэн авч байгаа гэх судалгаа байгаа юм байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн” Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ч.Ундрамөрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүнд хийсэн Аудитын тайланг хэлэлцэж байна. Үр дүн бол маш тодорхой. Ажилгүйдлийн түвшин буурсан уу. Буураагүй. Татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсан уу, үрсэн үү. Үрсэн. Тэгэхээр ямар ч үр дүнгүй татвар төлөгчдийн мөнгийг баахан төсөл хөтөлбөрийг үрж, ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн байна.

Хөдөлмөр эрхлэлт нэмэгдэхгүй, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа нь халамжтай шууд холбоотой. МХАҮТ-ийн судалгаагаар 1.2-.1.5 сая төгрөгийн цалинтай ажилд хүмүүс орохгүй. Гэртээ халамжаа аваад сууж байя гэдэг гэнэ. Халамжийг давхардсан тоогоор 2.5 сая иргэн авч байгаа гэх судалгаа байгаа юм байна" хэмээлээ.

Монголын анхны цахилгаан автомашинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэлжээ
Монголын анхны цахилгаан автомашинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд