Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: ХХОАТ-ыг тухайн хүний дата мэдээллийг үндэслэн тооцоолох болно

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 19 секунд

Хувь хүний орлогын албан татварыг ирэх оноос шаталсан хэлбэрээр нэмэгдүүлэхээр болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдээд буй. Тодруулбал, өндөр орлоготой иргэдээс татварын нэмэгдлийг орлогын дүнгээс хамаарч, шаталсан хэлбэрээр авах юм. Энэ талаар Сангийн сайдаас тодрууллаа.

-Дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй улс орнуудын татварын шаталсан хэлбэрийн системийг Монгол Улсад нэвтрүүлнэ гэж ярьж байна. Хувь хүний орлогоос татвар тооцохдоо ямар бодлогыг баримтлана гэсэн үг вэ?

-Тогтолцооны хувьд шинэ систем мөн. Өмнө нь 2018 онд татварын шаталсан хэлбэрийг төслийг нэг удаа УИХ-д танилцуулсан ч дэмжигдэлгүй буцсан байдаг. Тухайн үед босго нь бага байсан. Тодруулбал, 1.5 саяаас дээш орлоготой иргэдийн орлогоос хамаарч, шаталсан хэлбэрээр татвар ногдуулах асуудлыг тусгасан байсан ч хамрах хүрээ нь бага байсан гэсэн үг. Тиймээс эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөлд өндөр орлоготой иргэдээс шаталсан хэлбэрээр татвар ногдуулж авах нь зөв гэж үзсэн. Харин дунд бага орлоготой иргэд дээр илүү тусламж үзүүлэх бодлогыг баримтална.

-Хувь хүний орлогыг яаж тооцоолно гэсэн үг вэ?

-Жишээ нь 10 сая төгрөгөөс дээш орлоготой хэсэгт 15 хувийн татвар ногдуулна. Тухайлбал, сарын орлого 11 сая төгрөг гэж тооцвол 1 сая дээр нь 15 хувь 10 сая дээр нь 10 хувиа аваад явна гэсэн үг. 15 саяас дээш төгрөгийн орлоготой бол мөн давсан орлогод 20 хувийн татвар ногдуулна гэсэн үг. ХХОАТ бол тайлагнадаг татвар.

-Тухайн иргэний бодит орлогыг тооцоолохдоо урьдных шиг хуудас бөглүүлэхгүй байх. Иргэний цаасан дээр бичсэн орлогын мэдээлэл бодит үндэслэл болж чадах уу. Үгүй бол цахимаар тухайн иргэний орлогын мэдээллийг хянах боломжтой юу?

-Тиймээ. Хуучин бид өрхийн мэдээллээс хувь хүний орлогыг давхар харж тооцоолж болдог байсан. Айлуудаар хуудас бөглүүлээд явдаг байсан тогтолцоог халж татварын шинэ системыг нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл, цахим мэдээллийн санг ашиглаж, хувь хүний дата мэдээлэл дээр үндэслэн орлогыг нь тооцоолох боломж бүрдсэн байгаа.

“ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ ХЯНАХ БОЛОМЖ ОДООГООР БАЙХГҮЙ”

-ХХОАТ-ыг шатлалтайгаар нэмэгдүүлэх асуудлын цаана хувь хүн орлогоо нуух, татвараас зайлсхийх нөхцөл үүсэх эрсдэлтэй. Үүнийг яаж хянах вэ?

-10 саяас дээш орлоготой ААН-үүд татвараа идэвхтэй төлж, тайлангаа маш сайн гаргадаг. Үүнтэй адил иргэд ч орлогоо нуух нөхцөл үүсэхгүй болов уу гэж бодож байна. Татварын цахим системээр дамжуулан ХХОАТ-ыг хянах байх.

ОБЕГ: Замын хар тос тээвэрлэж явсан ОХУ-ын иргэн автомашины эд ангид хавчуулагдан нас баржээ
ОБЕГ: Замын хар тос тээвэрлэж явсан ОХУ-ын иргэн автомашины эд ангид хавчуулагдан нас баржээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.