Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эх орноосоо урвасан гэх Ч.Мөнхбаярт оноосон 10 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

"Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өнгөрсөн хоёрдугаар сард ТЕГ-аас дайчлан баривчилсан. Тодруулбал, түүнийг гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаанд хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон хэмээн ТЕГ-аас мэдээлсэн юм.

Улмаар анхан шатны шүүхээс Ч.Мөнхбаярыг “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Харин уг шийдвэрийг түүний өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.

Уг гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны есдүгээр сарын 20, 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгдэгч Ч.Мөнхбаярт оноосон ялыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

СУРВАЛЖИЛГА: Ухаалаг утсанд донтсон хүүхдүүдийн ойрын зайн нүдний ачаалал хэт нэмэгдэж “цочмог хялар“ болох ЭРСДЭЛТЭЙ
СУРВАЛЖИЛГА: Ухаалаг утсанд донтсон хүүхдүүдийн ойрын зайн нүдний ачаалал хэт нэмэгдэж “цочмог хялар“ болох ЭРСДЭЛТЭЙ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд