Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эхнэрийнхээ зургийг “Санхүү авна“ хэмээн цахим хуудсанд нийтэлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 46 секунд

Эхнэртэйгээ маргалдсан үедээ эхнэрийнхээ зургийг "Санхүү авна, өгнө" хэмээн цахим хуудсанд байрлуулсан иргэн Б-д торгох ял оноожээ. Тодруулбал, Б нь гэртээ байхдаа “Таван Толгой, Цагаан хад Ганц-мод хоорондох нүүрсний тээврийн жолооч нар”, “Санхүү өгнө, авна”, “Санхүү авна”, “...Зарын Нэгдсэн Групп” зэрэг нэртэй фейсбүүк группүүд дээр өөрийн хэрэглэдэг цахим хаягаас Б, Гэрэл нарын гэрэл зургийг “Хөх өгзөг сайтай 2 охин санхүү авна, урьдчилгаа авахгүй, шууд залга” гэсэн тайлбартай тэдгээрийн утасны дугаарын хамт байршуулсан мэдээлэл тараасан байна.

Эрүүгийн хуульд “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг гэж хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

Б нь эхнэр Б-тэйгээ гэр бүлийн таарамжгүй харилцаатай байх үедээ фэйсбүүк орчинд Б, түүний найз Гэрэл нарын гэрэл зургийг дээрх тайлбар, мэдээллийн хамт байршуулсан үйлдлийг шүүх хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт тооцож шийдвэрлэсэн аж.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “... хэний ч нэр төрийг гутаан доромжилж болохгүй...” гэж хуульчилсан ба Болд нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл (Илт худал мэдээлэл гэж огт үндэслэлгүй, худал хуурмаг мэдээ, баримт сэлтийг ойлгоно. Илт худал мэдээллийг нэг буюу түүнээс олон хүнд түгээсэн буюу мэдээллийг цахим орчинд тараасан)-ийг олон нийтэд тараасан гэж үздэг.

Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг оногдуулахаар заасан.

Б нь гэм буруугаа ойлгож ухамсарласан, анх удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,200,000 (нэг сая хоёр зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгосон байна.

Хар тамхины хэрэгт холбогдсон 8 иргэнд холбогдох шүүх хурал 13 удаа хойшилжээ
Хар тамхины хэрэгт холбогдсон 8 иргэнд холбогдох шүүх хурал 13 удаа хойшилжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.