“NETFLIX”, “HBO”, “WARNER BROS”, “PARAMOUNT PICTURES” зэрэг дэлхийн томоохон кино компаниудын төлөөллүүд, Монгол Улсад хүрэлцэн ирж Монголын кино урлагийн салбарын 100 гаруй уран бүтээлчид оролцсон хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэг дээр гаднаас ирсэн зочид Фантастик продакшны бүтээл “ЗУРА 2: Цурам ажиллагаа” киног онцлон ярьлаа. Энэхүү арга хэмжээний үеэр олон улсын туршлагыг судлах, Монголын кино урлагийн салбарыг олон улсад сурталчлан таниулах, хамтын ажиллааг хөгжүүлэх боломжуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлжээ.
HBO, Варнер Брос компанийн продакшн хариуцсан менежер Куритан Патель:
Монголын кино урлаг олон улсын түвшинд хүрсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлвэл Зура киноны зураг авалт, ашигласан техник, мэргэжлийн тоглолт, найруулга үнэхээр гайхалтай байлаа" гэв.