Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тамгагүй төр” жүжгийг 2023 онд Английн West End-ийн театрт тавина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 3 секунд

Найруулагч Б.Баатарын Улсын Драмын Эрдмийн Театрт найруулан тавьсан, Монголын драмын салбарт хит болоод буй “Тамгагүй төр” жүжгийн найруулгыг 2023 онд Английн театрын төв, алдарт West End-д тоглох бэлтгэл ажил амжилттай явагдаж байна.

“Херо энтертайнмент” нь Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ, мөн жүжигчин, продюсер А.Баярцэцэг, Монгол Улсын Соёлын элч Ж. Өнөрмаа нарын үүсгэн байгуулсан “Мактуб” продакшнтай хамтран, “Тамгагүй төр” жүжгийн найруулгыг Англид тавиулахаар Английн “Wild Yak” продакшнийг шалгаруулан, уран бүтээлийн төлөвлөгөө, маркетингийн стратегийг бэлтгэн боловсруулахаар хамтран ажиллаж байгаа билээ. “Wild Yak” продакшн нь Лондонгийн West End болон бусад хотын алдартай театруудад олон улсын уран бүтээлчдийн бүтээлийг, мөн Британийн уран бүтээлчдийн бүтээлийг олон улсад продюсерлэн толилуулдаг юм.

Энэхүү ажлын хүрээнд, “Wild Yak” продакшнийн продюсер Оливер Кинг, Гай Чапмен, Пол Годфрий нар 2022 оны 8 дугаар сард Монгол Улсад ажлын айлчлал хийж, “Тамгагүй төр” жүжгийг үзэж, найруулагч Б. Баатар, продюсер М. Есөнмөнх болон жүжигчидтэй уулзаж, уран бүтээлийн чанар чансааг өндрөөр үнэлээд ирсэн.

2023 онд тохиох Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо тавигдах “Тамгагүй төр” жүжгийн найруулагч Б. Баатар энэ оны 9 дүгээр сард Лондон хотноо ажлын айлчлал хийж байна. Уг айлчлалыг Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б. Энхсүх, “Мактуб” продакшн, Монгол Улсын Соёлын элч Ж. Өнөрмаа нар дэмжин ажиллаж байна.

Тэрбээр, “Wild Yak” продакшнийн продюсерүүдтэй уулзан, ажлын төлөвлөгөөгөө ярилцаж, “Тамгагүй төр” жужгийг тавих боломжит театруудаар зочлон сонирхсон ба мөн олны сонирхлыг татсан, сонирхолтой шийдлээр найруулан тавьсан 10 гаруй жүжиг, оролцоот жужиг, мюзикл, дуурийг сонгон Лондон хотын театруудад үзэж сонирхлоо.

Найруулагч Б.Баатар мөн Английн үзэгчид, уран бүтээлчдэд зориулан “Тамгагүй төр” жүжгийн Англи хэлний театрчилсан найруулга дээр ажиллаж буй, Монголын хаад, манай орны түүхийн талаар олон арван ном бичсэн зохиолч, судлаач Жон Мэн, жужгийн зохиолч Тимберлик Уэртенбэйкер нартай уулзаж, уран бүтээлийн яриа өрнүүлэв.

Найруулагч Б.Баатартай уулзсан продюсерүүд, зохиолчид, театрын мэргэжилтнүүд түүний найруулсан “Тамгагүй төр” жүжгийг өндрөөр үнэлж, Лондонгийн West End-д амжилттай тавигдана гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

М.Лхагвагэрэл алдарт бөх Таха Акгюльд ялагдаж, ДАШТ-ээс МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
М.Лхагвагэрэл алдарт бөх Таха Акгюльд ялагдаж, ДАШТ-ээс МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
 
Хайлаастын осолд өртсөн гэр бүлийн дансанд 36 сая гаруй төгрөг цугларчээ
Хайлаастын осолд өртсөн гэр бүлийн дансанд 36 сая гаруй төгрөг цугларчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.