Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгтэй холбоотой асуудал яригдсан. Сонгон шалгаруулах явцад ажил хариуцаж ажиллаж байсан зарим албан тушаалтнуудад хариуцлагагүй байдал байсан эсэхээс гадна тэтгэлэгт хөтөлбөрийн тавьсан шаардлагыг бүрэн хангаж тэтгэлэг авсан хоёр оюутан дээр асуудал үүссэн. Тухайн хоёр оюутан нь өмнө Засгийн газрын тэтгэлэг авч суралцсан байсан. Дараагаар нь Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан байна гэх асуудал гарсан. Иймд сонгон шалгаруулалтыг хийсэн газарт нь АТГ-д хандаж, шалгалтын ажиллагааг явуулж байгаа.
Мөн тэтгэлэг авсан оюутнуудыг хөрөнгө мөнгө шийдэхгүй байна гэсэн асуудал үүссэн. Тиймээс асуудалд холбогдолгүй оюутнуудын төлбөр мөнгөний асуудлыг яаралтай шийдвэрлэж, гацаанаас гаргах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн” гэв.