Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн яам: 2023 онд АХБ-наас авах байсан 100 сая ам.долларын зээлийг энэ долоо хоногт авна

Огноо
Унших
1 минут 14 секунд

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Энэ үеэр АХБ-наас ирэх 2023 онд авах ёстой байсан хэд хэдэн зээл тусламжийг энэ 2022 онд багтаан авах болсон талаар хэллээ.

Тухайлбал, Тавантолгой, Оюутолгойн уурхай дагасан гэрээнүүдийн төлбөрийг урьдчилсан байдлаар авах аж. Цаашилбал Сангийн яамнаас 2023 онд төлөвлөж байсан урт хугацааны хөнгөлөлтэй хөгжлийн зээлүүдийг энэ ондоо татаж авах боломжийг ашиглаж байгаа гэв.

Мөн 2023 он гараад АХ-ийн банкнаас авах байсан 100 сая ам.долларын зээлийг энэ долоо хоногт авч байгаа юм. Энэ зээл нь 25 жилийн хугацаатайгаар олгогдож байгаа гэдгийг салбарын сайд мэдээлэв.

Дээрээс нь АХБ-наас нэмж 100 сая ам.доллар авна. Энэ нь Түүнчлэн АХБ-ны хөрөнгө оруулалттай дэд бүтцийн банкнаас мөн дараа жил авах байсан дэмжлэг зээлүүдийг ирэх 11 дүгээр сард авахаар ажиллаж байгаа аж.

ШИНЭ САЙДУУД: Б.Бат-Эрдэнэ 19, Ж.Сүхбаатар 38 хүн ахалж ажиллана
ШИНЭ САЙДУУД: Б.Бат-Эрдэнэ 19, Ж.Сүхбаатар 38 хүн ахалж ажиллана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд