Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИНЭ САЙДУУД: Б.Бат-Эрдэнэ 19, Ж.Сүхбаатар 38 хүн ахалж ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Гурван самгүй сайд ажилдаа орсон. Эдгээр сайдын ажлын хэсгийг байгуулжээ. Энэ талаар тэрбээр “Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга хороондоо арван хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Салбар яамдад асуудал хариуцаж ажиллаж буй хүмүүсийг орон тооны бусаар хорооны бүрэлдэхүүнд орж ажиллана. Харин орон тоогоор сайдын ажлын албанд таван хүн багтана.

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллана. Үндэсний хорооны Нарийн бичгийн даргаар Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар ажиллана. Ажлын алба орон тоогоор зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар болж байна.

Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга 14 хүний бүрэлдэхүүнтэй байна. Сайд, дэд сайд, ажил хариуцаж буй албан тушаалтнууд орон тооны бусаар байгуулна. Мөн Үндэсний олимпийн хорооны дарга зөвшилцаж орно. Орон тоогоор таван хүнийг удирдаж ажиллана” гэв.

Н.Учрал: “Буянт-Ухаа“ ОУ-ын нисэх буудлын байранд ЦХХХЯ нүүж очно
Н.Учрал: “Буянт-Ухаа“ ОУ-ын нисэх буудлын байранд ЦХХХЯ нүүж очно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд