Нийслэлийн ерөнхий боловсролын 52, 71 дүгээр сургуулиуд байгалийн шинжлэх ухааны лаборатори, дугуйлантай боллоо. Ингэснээр 3-6 дугаар ангийн хүүхдүүд хими, биологи, физик, газар зүйн хичээлийг лабораторид туршилттайгаар хийж, дээрх дугуйланд хамрагдах юм.
Лабораторийг ашиглах гарын авлага болон дугуйлангийн хөтөлбөрийг бэлтгэсэн бөгөөд 25-30 хүртэл хүүхэд нэг удаадаа хамрагдах боломжтой аж.
Монголын Хүүхдийн Ордон, Шинэ Монгол сургууль, Eco-Schools Mongolia хамтран ажилласан бол төслийг Rotary club Kawasaki South хамтран хэрэгжүүлжээ.