Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Багш нар 10-25 хувийн нэмэгдэл цалинг үндсэн цалин дээрээ нэмж авах боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

БШУЯ-наас ЕБС-ийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Багшийн ажлыг үнэлэх журам өөрчлөгдсөн. Энэ нь багш нарын цалинг таван шатлалд аваачсан. Хамгийн сайн багш, хамгийн сайн гүйцэтгэлээрээ цалин авдаг болно.

Хичээлийн хоцрогдол зөвхөн ковидоос үүсээгүй. Ковидоос өмнөх үе болон ковидын дараа гэж ангилж байгаа. Иймд хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг багш нарын чадвараар арилгана.

Улсын хэмжээнд нийт 655 сургуулийн 29324 багш үнэлгээнд хамрагдсан. Багш нарыг дөрвөн шалгуураар үнэлсэн. Багш нарыг аймаг сумд тус бүрээр нь үнэлэсэн. Ингэхдээ нийслэлийн багш нарыг мэргэжил, мэргэжлээр нь, аймгийн багш нарыг аймгийн багш нараар мөн л мэргэжил мэргэжилээр нь үнэлсэн.

Багш нараа зургаан түвшинд ангилж байгаа. Нэгдгээр ангилалд орж байгаа багш нарт 25%, хоёрдугаар ангилалд 20%, гуравдугаар ангилалд 15%, дөрөвдүгээр ангилалд 10%-ийг үндсэн цалин дээр нэмж энэ сараас эхлэн олгохоор болсон. Улсын хэмжээнд нийт 947 багш нэгдүгээр түвшинд байна" гэлээ.

Н.Сугар: CU дэлгүүрийн бичсэн шиг 00.00-07.00 хүртэлх архи зарахгүй байх захирамж гараагүй, хуучин журам мөрдөгдөж байгаа
Н.Сугар: CU дэлгүүрийн бичсэн шиг 00.00-07.00 хүртэлх архи зарахгүй байх захирамж гараагүй, хуучин журам мөрдөгдөж байгаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд