Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Сугар: CU дэлгүүрийн бичсэн шиг 00.00-07.00 хүртэлх архи зарахгүй байх захирамж гараагүй, хуучин журам мөрдөгдөж байгаа

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

CU сүлжээ дэлгүүрээс Нийслэлийн нутаг дэвсгэр согтууруулах ундааг худалдах цагийн хязгаарыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар шинэчлэн тогтоож 00:00-07:00 цаг хүртэл архи согтууруудах ундааг худалдаалахгүй болсон талаар мэдэгдэл хийсэн.

Энэхүү асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хэвлэл мэдээллийн ажилтан Н.Сугараас тодруулахад "Нийслэлийн Засаг дарга CU дэлгүүрийн бичсэн шиг 00.00-07.00 хүртэлх архи зарахгүй байх захирамж огт гараагүй. Хуучин журам мөрдөгдөж байна" хэмээсэн юм.

Нийслэлийн нутаг дэвсгэрт одоогийн мөрдөгдөж байгаа журам нь орон сууцны дор байрлах хүнсний дэлгүүрүүд 00.00 цаг хүртэл, орон сууцны дор байрладаггүй дэлгүүрүүд 06.00 цаг хүртэл архи согтууруулах ундааг борлуулах дүрэм, журам мөрдөгдөж байна.

ШУУД: БШУЯ-наас мэдээлэл хийж байна
ШУУД: БШУЯ-наас мэдээлэл хийж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.