Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хошууч генерал А.Ганбатыг Цэргийн тагнуулын газрын даргаар томилжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 46 секунд

УИХ-ын хаврын чуулганаар Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Тагнуулын ерөнхий газрын харьяанд байсан Цэргийн тагнуулын байгууллагыг Зэвсэгт хүчний бүтцэд шилжүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийн тушаалаар Цэргийн тагнуулын газрын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилсон байна.

Тэрбээр БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЖШ-ын цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, тэргүүн дэд, Ерөнхий зориулалтын цэргийн командлагчаар ажиллаж байсан юм.

А.Ганбат нь 2005 онд Ерөнхийлөгчийн зарлигаар генерал цол хүртсэн билээ.

Мастерсийн ДАШТ-ээс жүдоч О.Алтантүлхүүр, Ж.Дорждулам нар хүрэл медаль хүртлээ
Мастерсийн ДАШТ-ээс жүдоч О.Алтантүлхүүр, Ж.Дорждулам нар хүрэл медаль хүртлээ
 
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.