Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо жил бүр зохион байгууллагддаг Дорнын эдийн засгийн VII чуулганд анх удаагаа оролцож байгаа билээ. Тэрбээр хийн хоолойн төсөлд Газпром компанитай хамтарч ТЭЗҮ-ээ хийж дуусч байгаагаа илэрхийлсэн. Мөн шинэ сэргэлтийн бодлогын төслүүдээ бүс нутгийн хэмжээнд зарлаж, хөрөнгө оруулагчдыг урих гэх мэт ажлыг хийж байгаагаа мэдэгдсэн юм.
Тэгвэл Ерөнхий сайдын уг ажилд Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Сайдын үгийг анхааран чагнан суух хүмүүс. Монгол улсын залуу удирдагчийн эрс шийдэмгий үйлдэл бүрийг хараад нэгийг бодож хоёрыг тунгаан сууж буй нь илт. Залуу үе сайхан байна. Ахмадуудын алдааг тэд л засна. Монгол улс хэд хэдэн төслүүддээ амжилттай хариу сонссон тухай баяртай мэдээ хүлээж авлаа" хэмээн нийтэлжээ.