Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ: Тэгш, сондгойгоор зорчуулах асуудлыг хэлэлцэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Хотын дарга Д.Сумъяабазар тэгш, сондгойгоор зорчуулах асуудлыг энэ сарын 7-нд НИТХ-аар оруулна хэмээн мэдээлсэн. Тэгвэл уг асуудлыг өнөөдөр НИТХ-аар хэлэлцэх эсэх талаар тодруулахад "Хэлэлцэхгүй" гэх мэдээллийг өглөө.

Ингээд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг хүргэж байна. Хуралдаан 10.00 цагаас эхэлнэ.

  • Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын тухай мэдээлэл, танилцуулга
  • Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дүүргүүдэд өвөлжилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр танилцсан ажил, зарим удаашралтай ажлын чиглэлээр цаашид авах арга хэмжээний тухай
  • Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай
  • Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам шинэчлэн батлах тухай
  • Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай
  • Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай
  • Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай
  • Бусад асуудал хэлэлцэнэ.
Б.Мөнгөнзул тэргүүтэй 10 тамирчин өсвөр үеийн ДАШТ-д оролцож байна
Б.Мөнгөнзул тэргүүтэй 10 тамирчин өсвөр үеийн ДАШТ-д оролцож байна
 
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл алтны санхүүжилт, гадаад эх үүсвэр татахад банкуудад бодлогын дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцжээ
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл алтны санхүүжилт, гадаад эх үүсвэр татахад банкуудад бодлогын дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.