Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнгөнзул тэргүүтэй 10 тамирчин өсвөр үеийн ДАШТ-д оролцож байна

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
1 минут 9 секунд

Шатрын 14, 16, 18 хүртэлх нас буюу өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румыний Мамаиа хотод өчигдөр /2022.09.06/ эхэллээ.

Манай улсаас Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, "Элит брейн" академийн дасгалжуулагч, их мастер С.Билгүүнээр ахлуулж, "Хан Алтай" клубийн дасгалжуулагч, их мастер Д.Шаравдоржийн удирдлага дор өнгөрсөн сард Ченнайд өндөрлөсөн олимпиадын IV ширээнд түрүүлсэн Б.Мөнгөнзул тэргүүтэй өсвөрийн 10 тамирчин дэлхийн шилдгүүдтэй оюун ухаанаа уралдуулж байна.

Монголын шатарчдаас өсвөр үеийн дэлхийн аваргад их мастер Б.Мөнгөнтуул 2001 онд Испанийн Оропеса Дель Мар хотод 13-14 насанд, 2005 онд Францын Белвфортод 17-18 насанд тус бүр мөнгө, их мастер А.Энхтуул 2011 онд Бразилийн Калдас Наваст 17-18 насанд хүрэл, их мастер Д.Батсүрэн 2017 онд Уругвайн Монтевидеод 13-14 насны ангилалд алтан медаль тус тус хүртэж байжээ.

9 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Ам.долларын ханш 3213-3250 төгрөг байна
Ам.долларын ханш 3213-3250 төгрөг байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.