Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 15-наас эхлэн сургууль, цэцэрлэгийн халаалтыг өгнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болсон. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан зохион байгуулсан.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар,

- Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтэд удаашралтай байгаа арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх

- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд инженерийн шугам сүлжээний ажлуудаа төлөвлөсөн график хугацаанд чанартай дуусгах, есдүгээр сарын 15-аас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэгийн халаалт өгөх

- Авто замын засвар, шинэчлэл, тохижилтын ажлуудыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэж дуусгах

- Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж дуусгах

- Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл болон нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлаа эрчимжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, автобусыг тогтмол цэвэрлэж, угаах

- Сайжруулсан түлшний нөөцөө сайтар бүрдүүлэх, түлшний чанарт онцгой анхаарч, агуулахаа нэмэгдүүлэн, борлуулалтын цэг байгуулах ажлыг эрчимжүүлэн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өгчээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 11-11 төвд ажиллаж, иргэдийн санаа бодлыг сонсов
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 11-11 төвд ажиллаж, иргэдийн санаа бодлыг сонсов
 
Улсын хэмжээнд шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 36,6 сая мал хамрагджээ
Улсын хэмжээнд шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 36,6 сая мал хамрагджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.