Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агаараас илрээгүй коронавирус гутлын хоншоороос илэрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 55 секунд

Ковид-19-ын эргэн тойронд: тандалт судалгааны тойм

1. Агаарын сорьцоос илрээгүй коронавирус гутлын хоншоорын арчдасд илэрчээ

Сингапурын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн судалгаагаар Ковид-19-тэй өвчтний өрөөний 15 хэсгээс авсан сорьцын 87%, 00-ын өрөөний 5 хэсгээс (суултуур, тосгуур, хаалганы бариул) авсан сорьцын 60%-д коронавирус илэрчээ. Агаар дуслын замаар болон ялгадсаар коронавирус орчныг бохирдуулж байгааг судалгаа харуулжээ. Энэ нь орчны болон гарын ариун цэврийг чанд сахих шаардлагатайг нотолж байна. Мөн гутлын хоншоороос авсан арчдасд коронавирус илэрсэн бол агаарын сорьцонд илрээгүй байна.

2. Коронавирус судасны ханыг гэмтээдэг

Италийн Турины Их сургуулийн судлаачид коронавирус судасны ханыг гэмтээж зүрхний титэм судасны цочмог хамшинж үүсгэдгийг тогтоожээ. Ковид-19-ийн дэгдэлтийн эхэн үед тус улсын хойд хэсэгт зүрхний титэм судасны цочмог хамшинжийн улмаас өвчтнүүд эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барж байжээ.

3. Ковид-19 тусаад эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг өвчтөнүүдийн эмчилгээнд ашиглаж байна

Хятадын Шэнжэн болон Тианжин их сургуулийн судлаачид Ковид-19-ийн халдвартай 5 хүнд өвчтөнд эдгэрсэн хүний цусны сийвэнг хэрэглэхэд үр дүн өгчээ. Тэдний 3 нь 50 гаруй өдрийн дараа эмнэлгээс гарсан бол 2 нь 37 дахь хоног дээрээ биеийн байдал тогтворжсон байна.

4. ЭМБ-ын ажилчид Ковид-19 халдвар авах эрсдэл өндөр байна

Английн үндэсний эрүүл мэндийн төв 1654 эрүүл мэндийн ажилтанд шинжилгээ хийжээ. Тэдний 81% нь үйлчлүүлэгчтэй шууд харьцдаг, 8% нь лабораторийн ажилтан, 11% нь захиргааны албан хаагчид байжээ. Үйлчлүүлэгчтэй шууд харьцдаг ажилтны 15%, лабораторийн ажилтны 16%, албан хаагчдын 18%-д коронавирус илэрчээ. Үүнээс үзэхэд эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа хүн бүр халдвар хамгааллын дэглэмийг баримтлах шаардлагатайг харуулж байна.

5. Коронавирусний халдвар авсан хүмүүсийн 68%-д ядрах шинж тэмдэг илэрчээ

Лондонд хөнгөн хэлбэрээр өвчилж гэртээ тусгаарлагдсан 267 хүний эмнэлзүйн шинж тэмдгийг судалжээ. Тэдний 68.3% ядрах, 64.4% амтлах, үнэрлэх мэдрэмж өөрчлөгдөх, 60.4% хуурай ханиалгах, 55.5% халуурах, 34.6%-д хамар битүүрэх шинж тэмдэг илэрчээ. Үнэрлэх, амтлах мэдрэмж буурах шинж тэмдэг бусад шинж тэмдгээс харьцангуй хожуу илэрсэн байна. Уг шинж тэмдэг эмэгтэйчүүдийн 72.4%, эрэгтэйчүүдийн 55.7%-д гарсан байна.

Эх сурвалж: ЭМЯ

АНУ 8.3 тэрбум төгрөгийн тусламжийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ
АНУ 8.3 тэрбум төгрөгийн тусламжийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.