Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Салбар хоорондын уялдааг сайжруулах зорилгоор сайд нарыг сэлгэн ажиллуулах бодлогыг баримтална“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар шинэ сайд нар мэдээлэл өгч байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас ЗТХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮ-ийн дэд сайдаар томилох шийдвэрийг ЗГ гаргасан.

Эл томилгооны талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Ж.Бат-Эрдэнэ олон жил төрийн болон улс төрийн ажлын дадлага туршлагыг хуримтлуулсан. Энэ дадлага туршлагыг үндэслэн Засгийн газар зарим дэд сайд нарыг хооронд нь сэлгэн ажиллуулах бодлогыг баримталж байгаа. Энэ бодлого зөвхөн Ж.Бат-Эрдэнэ сайдаар тогтохгүй. Цаашид салбарын сайд нарыг салбар хоорондын харилцан уялдааг сайжруулах зорилгоор сэлгэн ажиллуулах бодлогыг баримтална. Энэ хэлбэр Сингапурын Засгийн газарт ч бий" гэв.

Д.Амарбаясгалан: Л.Халтар сайд Улаанбаатар төмөр замд цэвэрлэгчээс сайд хүртэл ажилласан төмөр замын “алтан“ мэргэжилтэн
Д.Амарбаясгалан: Л.Халтар сайд Улаанбаатар төмөр замд цэвэрлэгчээс сайд хүртэл ажилласан төмөр замын “алтан“ мэргэжилтэн
 
Доналд Трампын тангараг өргөх ёслолын ажиллагаа гурван гол “Inaugural Ball” арга хэмжээгээр үргэлжилж байна
Доналд Трампын тангараг өргөх ёслолын ажиллагаа гурван гол “Inaugural Ball” арга хэмжээгээр үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.