Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Л.Халтар сайд Улаанбаатар төмөр замд цэвэрлэгчээс сайд хүртэл ажилласан төмөр замын “алтан“ мэргэжилтэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар шинэ сайд нар мэдээлэл өгч байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Л.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдаар томилох шийдвэрийг гаргасан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Л.Халтар сайдын хувьд хүндрэлтэй цаг үед ЗТХ-ийн сайдаар ажилласан. Өөрөөс хамаарсан алдаа дутагдал бүтэн байсан уу гэж үзэхэд хэцүү. Гаднын санхүүжилт, зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл, тендерийн сонгон шалгаруулалтыг дан ганц яам гаргадаггүй. Олон саад бэрхшээлийн ардаас гарсан сайд юм. Нөгөө талаас Л.Халтар сайд Улаанбаатар төмөр замд цэвэрлэгчээс сайд хүртэл ажилласан төмөр замын "алтан" мэргэжилтэн. Энэ хүний мэдлэг чадварыг бусад үйл ажиллагаанд ашиглах ёстой гэж бодсоны үндсэн дээр ЗГ ийм томилгоог хийсэн" гэв.

Л.Халтар: Аравдугаар сард Дархан руу шороон замаар бус засмал замаар зорчино
Л.Халтар: Аравдугаар сард Дархан руу шороон замаар бус засмал замаар зорчино
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд