Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Шинээр сонгогдсон байнгын хороодын дарга нарыг баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын байнгын хороод өнөөдөр /2022.08.30/ хуралдаж, дарга нараа сонголоо. Улмаар уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулж, санал хураалт явуулав.

  • Б.Энх-Амгаланг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад 79 хувиар
  • Л.Мөнхбаатар Хууль зүйн байнгын хорооны даргад 98.2 хувиар
  • П.Анужинг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад 94.7 хувиар
  • Э.Батшугарыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргад 96.5 хувиар
  • Т.Энхтүвшинг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргад 93 хувиар
  • Г.Мөнхцэцэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад 88.3 хувиар
  • Ц.Цэрэнпунцаг Эдийн засгийн байнгын хорооны даргад 92.9 хувиар
  • Б.Баттөмөрийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргад 89.8 хувиар
  • Б.Саранчимэгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад 85 хувиар
  • Г.Тэмүүлэнг Төсвийн байнгын хорооны даргад 93 хувиар сонгож баталлаа.
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат үргэлжлүүлэн ажиллахаар болсон юм.

Байнгын хороодын дарга нарыг маргаашаас үүрэгт ажилдаа шуурхайлан орж, ажиллахыг УИХ-ын дарга Г.Занданшатар санууллаа.

Зорчигч урсгал ихтэй чиглэлүүдэд автобусны тоог нэмнэ
Зорчигч урсгал ихтэй чиглэлүүдэд автобусны тоог нэмнэ
 
Хорих ангиас оргосон хоригдол БАРИГДЖЭЭ
Хорих ангиас оргосон хоригдол БАРИГДЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.